Facebook Twitter

Увс аймгийн хилийн заставуудад сургалт хийв

Монгол Улс, Увс аймаг
2012 оны 1-р сарын 6

Увс нуурын ай савын УТХГ-уудын хамгаалалтын захиргааны дарга М.Анхбаяр, ахлах мэргэжилтэн Р.Жамсран, судалгаа шинжилгээ хариуцсан мэргэжилтэн Б.Буянцог нар 2012.1.3-наас 5-ны өдрүүдэд Увс нуурын ДЦГ-ын орчны бүсэд хамаарах Хилийн цэргийн 0245-р ангийн 1, 2, 3, 5, 6, 7-р заставуудаар явж Хил дамнасан хамтарсан менежмент төлөвлөгөөг сурталчлах, түүнийг хэрэгжүүлэхэд талуудын оролцоо сэдэвт сургалт, уулзалт ярилцлага хийлээ.

Сургалтын гол зорилго нь: Хил дамнасан ДЦГ-ын менежмент төлөвлөгөөг танилцуулж, сурталчлах, цаашид хэрэгжүүлэх арга замыг хамтран тодорхойлоход оршино.

Сургалтад 6 заставын хилийн ангийн 100 гаруй бие бүрэлдэхүүн оролцож, санал бодлоо солилцлоо. Сургалтаар хилийн цэргийн бие бүрэлдэхүүн хил орчмын хамгаалалтыг сайжруулах, хил дамнасан бүс нутгийн хяналт шалгалтыг хамтарч хийх хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй ярилцан мэдээлэл солилцов гэж УНАСУТХГН-гийн хамгаалалтын захиргааны мэргэжилтэн Э.Жавзансүрэн мэдээллээ.


Нийтэлсэн огноо: 1 сар 26, 2012


Хуваалцах:

Хариулт үлдээх

Монгол Улсын Байгаль Oрчин, Hогоон Xөгжлийн Яам
© 2014 он. Байгаль орчин, ногоон хөгжлийн яам