Facebook Twitter

Гэр хорооллын жорлон, муу усны нүхийг ариутгаж эхэллээ

Одоо ашиглаж буй хлорамин бүхий ариутгалын химийн бодис нь байгаль экологи, хүний эрүүл мэндэд хортой учир эрүүл ахуйн хэрэглээний жагсаалтаас гараад байгаа юм.

Хлор агуулсан нэгдэл нь дараах муу үр дагавартай:

•    Хлорын шохой нь хүчтэй исэлдүүлж ихэнх микробыг устгадаг.
•    Микробгүй хаягдлууд нь байгаль дэлхийд задрах боломжгүй аюултай хаягдал болж хувирдаг байна.
•    Хлорамин нь хортой хий ялгаруулдаг.
•  Эдгээр (хлорын хий ба натрийн гипохлорид) ариутгалын бодис нь усанд уусаж усан дах органик бодистой урвалд орж тригалонметан, галоацетонон хүчил гэх мэт хорт хавдар үүсгэдэг нэгдэл болон хувирдаг.
•    Хлор нь зөвхөн энгийн эмгэг төрүүлэгч бичил биетэнд нормын дагуу хэрэглэсэн ч хүссэн үр дүнд хүрэх нь ховор.
•    Хлорыг нэг ашиглахад давтан ашиглах шаардлагатай болдог.
Харин Тамир-ЭМ микробиологийн бэлдмэлийг ариутгалд хэрэглэхэд:
  • Органик хаягдлыг задалж байгальд хор нөлөөгүй шингэх процессыг түргэсгэнэ
  • Органик хаягдлыг дахин боловсруулж шинэ бизнесийн боломжуудыг үүсгэнэ
  • Шивтрийн хий болон бусад муухай үнэрийг задалж  дарна
  • Халдварт микробуудыг саармагжуулна
  • Мутагенный (эсийн хэмжээнд нөлөөлөх) нөлөөгүй
  • Тератогенный (урагт нөлөөлөх) нөлөөгүй
  • Канцергогенный (хавдар үүсгэх) нөлөөгүй
  • Аллергогенный (харшил үүсгэх) нөлөөгүй
  • Пирогенный (халууруулах)  гэх мэт сөрөг нөлөө үзүүлдэггүй.

ИЛ ЗАДГАЙ ЖОРЛОНГООС ҮҮСЭХ СӨРӨГ НӨЛӨӨЛЛҮҮД

Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжсэн 1990-ээд оноос хойш нийслэл Улаанбаатар хотод хөдөөгийн хүн ам олноор төвлөрөн суурьшиж, гэр хорооллын оршин суугчдын тоог 3 дахин нэмэгдүүлсэн байдаг. Нийт хүн амын 50%-аас илүү нь нийслэлд төвлөрч, тэдний 176,000 айл өрх ил задгай жорлон ашиглаж байна. Нийгмийн эрүүл мэндийн газрын (НЭМГ) судалгаагаар 2004 онд 70 мянган ил жорлон байсан бол  2007 оны эцэст 87%-иар өсч 125 мянган ил жорлон, 2010 оны 6 сард 145’000,  2010 оны эцсээр 170’000 гаруй болон өсчээ.

Ил задгай жорлонгийн хаягдал, түүнээс ялгарах аммиак буюу шивтрийн хий, хүхэр хүчлийн давхар исэл хэмээх хорт бодис нь агаарт дэгдэж, амьсгалаар дамжин хүний эрүүл мэндэд хортой нөлөөлдгийг өмнө өгүүлсэн. Ил задгай жорлонгийн хаягдал, түүнээс ялгарах үнэр нь хүний эрүүл мэнд болоод байгаль орчинд аюултай химийн бодис, хүхэр, аммиак буюу шивтрийн хий ялгаруулдаг. Эдгээр нь агаарт дэгдэн амьсгалаар дамжин хүний эрүүл мэндэд хортой нөлөөлөхөөс гадна 18 сар хүртэл хугацаанд цагаан хорхой, сүрьеэ зэрэг өвчний үүсгэгч нянг агуулж байдаг.

Шивтрийн хий нь төв цэвэрлэх байгууламж, хог хаягдлын ялзрал ихтэй Улаан чулуут, Нарангийн энгэрийн хогийн цэгүүдээс болон ил задгай бие засах газруудаас ялгардаг. Шивтрийн хий хорт хийний төрөлд хамаарагдах бөгөөд хорын зэрэглэлээрээ 4-р зэрэглэлд багтана. Шивтрийн хий ихэссэнээр хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй  бөгөөд эхийн урагт нөлөөлж, гажиг согогтой хүүхэд төрөх, цаашлаад үргүйтүүлэх хор уршигтайг эрүүл мэндийн байгууллагынхан анхааруулсаар байгаа юм.

Хөрс эрүүл бол ургамал, мал амьтан эрүүл байна. Эдгээр нь эрүүл бол хүн төрөлхтөн эрүүл байна.


Нийтэлсэн огноо: 6 сар 15, 2011


Хуваалцах:

Хариулт үлдээх

Монгол Улсын Байгаль Oрчин, Hогоон Xөгжлийн Яам
© 2014 он. Байгаль орчин, ногоон хөгжлийн яам