ҮНДСЭН ЦЭС

САНАЛ АСУУЛГА

Та манай байгууллагын төрийн үйлчилгээнд үнэлгээ өгнө үү
 

БОАЖЯ-ны имейл сүлжээ

Имейл сүлжээнд бүртгүүлнэ үү [eNewsletter]
Email:

Олон-Нийтийн Сувгууд


www.twitter.com/mnemn

Интернэт хөтөч татах

Та манай сайтыг илүү хурдан, алдаагүй үзэхийг хүсвэл шилдэг вэб хөтөч Mozilla Firefox-г үнэгүй татаж аваарай: http://download.mozilla.org/

ОНЛАЙН-ЗОЧИД

Манайд 866 зочид онлайн
БОАЖ-ын сайд Д.Цогтбаатарын 100 хоногт гүйцэтгэсэн ажлын товч танилцуулга

БОАЖ-ын сайд Д.Цогтбаатарын 100 хоногт гүйцэтгэсэн ажлын товч танилцуулга

Мэдээ, Мэдээлэл >> Цаг үеийн мэдээ

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД Д.ЦОГТБААТАРЫН 100 ÕÎÍÎÃÒ Ã¯ÉÖÝÒÃÝÑÝÍ ÀÆËÛÍ ТОВЧ ÒÀНИЛЦУУЛГА…

More...
Богдхан ууланд "Олимпийн төгөл" байгуулж, 5000 орчим мод суулгалаа

Богдхан ууланд "Олимпийн төгөл" байгуулж, 5000 орчим мод суулгалаа

Мэдээ, Мэдээлэл >> Цаг үеийн мэдээ

2012 оны 5 дугаар сарын 12. Монгол Улс, Улаанбаатар хот…

More...
Ой хээрийн түймрээс сэргийлж, иргэний үүргээ биелүүлнэ үү

Ой хээрийн түймрээс сэргийлж, иргэний үүргээ биелүүлнэ үү

Мэдээ, Мэдээлэл >> Цаг үеийн мэдээ

Монгол Улс, Улаанбаатар хот2012 оны 5-р сарын 10.…

More...
Мод, модон материалын төрөлжсөн захын удирдлагуудтай БОАЖ-ын сайд уулзалт хийж, үүрэг чиглэл өглөө

Мод, модон материалын төрөлжсөн захын удирдлагуудтай БОАЖ-ын сайд уулзалт хийж, үүрэг чиглэл өглөө

Мэдээ, Мэдээлэл >> Цаг үеийн мэдээ

Монгол Улс, Улаанбаатар хот2012 оны 5-р сарын 10.…

More...
"НОГООН ЭДИЙН ЗАСГИЙГ ДЭМЖИХ САНХҮҮГИЙН МЕХАНИЗМ"  САНААЧИЛГЫГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

"НОГООН ЭДИЙН ЗАСГИЙГ ДЭМЖИХ САНХҮҮГИЙН МЕХАНИЗМ" САНААЧИЛГЫГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

Мэдээ, Мэдээлэл >> Цаг үеийн мэдээ

  Монгол Улс, Улаанбаатар хот2012 оны 5-р сарын 8.  …

More...
Уриалга: Амьтны амь хөнөөхөөс татгалзъя!

Уриалга: Амьтны амь хөнөөхөөс татгалзъя!

Мэдээ, Мэдээлэл >> Цаг үеийн мэдээ

   

More...
Хур хогийг 6 дугаар сарын 15-ны дотор бүрэн цэвэрлүүлэхээр гэрээ байгуулав

Хур хогийг 6 дугаар сарын 15-ны дотор бүрэн цэвэрлүүлэхээр гэрээ байгуулав

Мэдээ, Мэдээлэл >> Цаг үеийн мэдээ

Монгол Улс, Улаанбаатар хот2012 оны 5-р сарын 4.БОАЖ-ын сайд Д.Цогтбаатар нийслэлийн…

More...
Хууль бусаар газар худалдан авахгүй байхыг анхааруулж байна

Хууль бусаар газар худалдан авахгүй байхыг анхааруулж байна

Мэдээ, Мэдээлэл >> Сонордуулга

Сэрэмжлүүлэг   Сүүлийн үед сонин хэвлэлүүдээр “Тэрэлжид газар зарна” гэсэн мэдээллүүд их…

More...
Д.Цогтбаатар: 2013 он хүртэл Богд хан уулын дархан цаазат бүсэд сөөм ч газар олгохгүй

Д.Цогтбаатар: 2013 он хүртэл Богд хан уулын дархан цаазат бүсэд сөөм ч газар олгохгүй

Мэдээ, Мэдээлэл >> Сэтгүүлчдийн нийтлэл мэдээлэл

Өдрийн сонин, 2012.04.24 Сэтгүүлч Т.Гэрэлмаа…

More...
Гэр хорооллын айл өрхийн үнс болон хог тээвэрлэх тусгай зориулалтын автомашиныг хүлээлгэн өгөв

Гэр хорооллын айл өрхийн үнс болон хог тээвэрлэх тусгай зориулалтын автомашиныг хүлээлгэн өгөв

Мэдээ, Мэдээлэл >> Цаг үеийн мэдээ

  Монгол Улс, Улаанбаатар хот2012 оны 4-р сарын 25. Улаанбаатар хотод…

More...
Хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх тухай  (2012.04.12, Дугаар A-123)

Хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх тухай (2012.04.12, Дугаар A-123)

Хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх тухай2012 оны 04 дүгээр…

More...
Багц хуулийн төсөл

Багц хуулийн төсөл

1 Агаарын тухай хуулийн…

More...
Хуш модны өнөөгийн нөхцөл байдлын талаар хэлэлцэж, санал дэвшүүлэв

Хуш модны өнөөгийн нөхцөл байдлын талаар хэлэлцэж, санал дэвшүүлэв

Мэдээ, Мэдээлэл >> Цаг үеийн мэдээ

Монгол Улс, Улаанбаатар хот2012 оны 4-р сарын 12. БОАЖЯ-ны харьяа агентлаг…

More...
Харгиа цэвэрлэх байгууламжид бохир ус нийлүүлдэг арьс ширний үйлдвэрүүдийн эздэд БОАЖ-ын сайд Д.Цогтбаатар хатуу шаардлага тавилаа

Харгиа цэвэрлэх байгууламжид бохир ус нийлүүлдэг арьс ширний үйлдвэрүүдийн эздэд БОАЖ-ын сайд Д.Цогтбаатар хатуу шаардлага тавилаа

Мэдээ, Мэдээлэл >> Цаг үеийн мэдээ

Монгол Улс, Улаанбаатар хот2012 оны 4-р сарын 6.БОАЖ-ын сайд Д.Цогтбаатар ажлаа…

More...
Frontpage Slideshow | Copyright © 2006-2010 JoomlaWorks, a business unit of Nuevvo Webware Ltd.

МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

Бүх нийтээр мод тарих үндэсний өдрөөр хамгийн олон мод тарьсан аймаг Өмнөговь боллоо

Монгол Улс, Өмнөговь аймаг2012 оны 5-р сарын 17.Өмнөговь аймагт “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийн үйл ажиллагааг зохион байгуулах ажлын хэсэг томилогдон, хөтөлбөр боловсруулж аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн даргаар батлуулсан. Энэ дагуу 5 дугаар сарын 12-нд НУО–ны урд талбайд тасалгааны цэцэг, үр, тарьц, суулгацын үзэсгэлэн худалдаа зохион байгуулав. Үзэсгэлэнгийн нээлтэд Өмнөговь аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ш.Бат-Эрдэнэ, БОАЖГ-ын дарга О.Бадарч, Ойн албаны дарга Ц.Алтангэрэл, Даланзадгад хотын захирагч Б.Батхуяг, хотын Захирагчийн ажлын албаны дарга Ж.Цэцэгдэлгэр, “Ногоон хэрэм” төслийн менежер Ц.Даваасүрэн нар оролцсон. Мөн аймгийн ерөнхий агрономич А.Оюунтуяагаар Өмнөговь аймагт тарьж, ургуулж байгаа жимс, жимсгэнийн модны талаар ярьж, тарих арга зөвлөмж өгүүлж, орон нутгийн ААН, байгууллагуудад мод тарих талбайн хуваарь гарган өгч тариулсан.Тасалгааны цэцэг, үр, тарьц, суулгацын үзэсгэлэн худалдаанд идэвх санаачилгатай оролцсон 3 иргэнийг шалгаруулан шагнав. “Содон цэцэгтэн” номинацид амьд цэцгийн дэлгүүрийн үйл ажиллагаа эрхлэгч Ц.Нарангарав, “Олон төрлийн цэцэгтэн” номинацид хувиараа цэцэг үржүүлж, борлуулагч С.Будсүрэн, “Тарьц, суулгац” номинацид мод үржүүлгийн үйл ажиллагаа эрхэлдэг “Их говийн төгөл”ХХК-ийн захирал Ч.Осүрэн нар шалгарсан. Энэ өдөрт зориулан зохион байгуулсан өөр нэг ажил бол орон нутгийн телевизүүдийн дунд зарласан “Элсний нүүдлийг багасгаж говио ногооруулъя” уриатай дүрст зарын уралдаан юм. Энэ оны 4 дүгээр сарын 18–наас 5 дугаар сарын 12 хүртэл хугацаанд зарласан энэ уралдаанд орон нутгийн “UCTV”, “Ариг бүрд”, “21–р суваг” телевизүүд оролцсоноос тэргүүн байрт “UCTV” телевиз, дэд байрт “Ариг бүрд” телевиз шалгарлаа.  Бүх нийтээр мод тарих үндэсний өдрөөр аймгийн хэмжээнд нийт 650001 мод тарьсан амжилтаараа улсын хэмжээнд хамгийн олон мод тарьсан аймаг боллоо гэж Өмнөговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн Н.Мөнхгэрэл мэдээллээ. Дэлгэрэнгүй

Үүлэнд зориудаар нөлөөлснөөр 17мм хүртэл хур тунадас орлоо

Монгол Улс, Ховд аймаг2012 оны 5-р сарын 15.2012.05.15-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд 17 аймгийн 75 сумын нутагт 121 удаагийн түймэр гарч бүртгэгдсэн. Өнөөдрийн байдлаар Хөвсгөл, Архангай, Булган 3 аймгийн 9 суманд 10 түймэр асч, Сэлэнгэ, Булган 2 аймгийн нутагт 7 түймэр цурманд байна. Түймрийг унтраахаар Онцгой байдлын албаны 271 албан хаагч, аймгийн БОАЖГ-ын Ойн нэгж, сумын сум дундын ойн анги, орон нутгийн иргэн нийлсэн 1220 иргэн, 89 автомашин, техник хэрэгсэл ажиллаж байна.ЦУОШГ-ын харьяа “Хурын шим” төвөөс тавдугаар сарын 10-12-ны өдрүүдэд түймрийн голомтуудыг унтраах зорилгоор Архангай  аймгийн Булган сумын нутагт 3ш, Хөвсгөл аймгийн Чандмана-Өндөр сумын нутагт 3ш, Дорноговь аймгийн Улаанбадрах, Хөвсгөл сумдын нутагт 15ш, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын нутагт 3ш, Өвөрхангайн Хархорин сумын нутагт 2ш, нийт 26ш пуужин харвав. Үүний үр дүнд дээрх аймгуудын нутгаар 17 мм хүртэл хур тунадас орлоо. Хамгийн их нь Дорноговийн Хатанбулагт 17мм, Хөвсгөлд 10мм, Замын-Үүдэд 16мм, Улаанбадрахад 8мм, Архангайн Булганд 7мм тунадас унасан байна. Мөн түймрийн голомттой Хөвсгөлийн Хатгал сумын Сагсагийн даваа гэдэг газар 2 пуужин, Булган аймгийн Бугат сумын Хүрэн шандын булаг гэдэг газар 3 пуужин харвав.Түүнчлэн, газар тариалангийн бүс нутагт хур тунадас оруулах зорилгоор Дорнод аймгийн Халх гол суманд үүлэнд зориудаар нөлөөлж, 4мм хүртэл бороо орууллаа. 2012.05.15-НЫ 09:00 ЦАГИЙН БАЙДЛААРХ ОЙ, ХЭЭРИЙН ТҮЙМРИЙН МЭДЭЭ АСАЖ БАЙГАА ТҮЙМРИЙН МЭДЭЭ № Аймгийн нэр Сумын нэр Газрын нэр Хүн, хүч Түймэр гарсан сар, өдөр 1 Хөвсгөл Эрдэнэбулган “Майхан цахир” 25 хүн, 1 автомашин 2012.05.10-ны 20:20 цагт 2 Хөвсгөл Улаан-Уул “Гуя” 80 хүн, 5 морь, 30 мотоцикль, 5 автомашин 2012.05.06-нд 3 Хөвсгөл Цэцэрлэг “Дөшдөг” 96 хүн, 6 морь, 5 автомшин,10 мотоцикль 2012.05.08-ны 18:30 цагт 4 Хөвсгөл Цагаан-Үүр “Хяслын гол”, “Аргалтайн гол” 160 хүн, 73 морь, 3 автомашин 2012.05.04-нд 5 Хөвсгөл Цагаан-Үүр “Бөргөөгийн гол”, “ Армагийн ангархай” 83 хүн, 19 морь, 8 автомашин 2012.05.04-нд 6 Хөвсгөл Цагаан-Үүр “Хээгт” 103 хүн,20 морь, 4 автомашин 2012.05.05-ны 10:00 цагт 7 Хөвсгөл Чандмань-Өндөр “Халхан” 233 хүн, 65 морь, 8 автомашин, 30 мотоцикль 2012.05.05-ны 17:00цагт 8 Хөвсгөл Ренчинлүмбэ “Бага сариг” “орон нутгийн иргэд” 2012.05.14-ний 18:00 цагт 9 Архангай Ихтамир “Элстэйн голын мод” 36 хүн, 3 машин 2012.05.14-ний 14:25цагт цурамнаас алдсан. 10 Булган Сэлэнгэ “Гачууртын гол”, “Цээж даваа” 9 хүн, морьтой 2012.05.12-ны 22:30цагт   ЦУРМАНД ОРСОН ТҮЙМРИЙН МЭДЭЭ № Аймгийн нэр Сумын нэр Газрын нэр Хүн, хүч Цурманд орсон сар, өдөр 1 Сэлэнгэ Баянгол “Өлөнтийн эх”, “Тариатын даваа” 216 хүн, 8 автомашин 2012.05.09-ний 14:00цагт 2 Сэлэнгэ Түшиг Түмрийн хойд тал Сахалт ОБГ-аас 39, Орон нутгаас 49 хүн, 3 автомашин 2012.05.12-ний 11:50 цагт 3 Сэлэнгэ Цагааннуур Нарийн шүрэнгийн эх, Сангалтай ОБГ-аас 14 хүн, Орон нутгаас 48 хүн, 5 автомашин 2012.05.11-ний 21:00 цагт 4 Сэлэнгэ Түшиг “Шар нарс”, “Хандгайт” 87 хүн, 5 автомашин 2012.05.12-ний 21:00 цагт 5 Булган Тэшиг “”Гурван хөөгийн нуруу” 24 хүн, 2 автомашин 2012.05.13-ний 18:00цагт 6 Булган Хангал, Хялганат “Шавартын даваа” 34 хүн, 5 автомашин 2012.05.13-ны 20:00цагт   УНТАРСАН ТҮЙМРИЙН МЭДЭЭ № Аймгийн нэр Сумын нэр Газрын нэр Хүн, хүч Унтарсан хугацаа /өдөр, сар/ 1 Дорнод Баяндун “Цурман хан”,”Уухай уул”, “Хар тогоо” 89 хүн, 8 автомашин 2012.05.12-нд Дэлгэрэнгүй

Ховд аймагт 4520 иргэн мод тарьжээ

Монгол Улс, Ховд аймаг2012 оны 5-р сарын 15.Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр буюу 2012 оны 5 дугаар сарын 12-нд Ховд аймагт 245 байгууллага, аж ахуйн нэгж, 4520  иргэн оролцон нийт 6806 мод, 10150 бут сөөг тарьсан урьдчилсан дүн гарлаа. Энэ ажилд 78 сая төгрөг зарцуулжээ. Энэ үеэр БОАЖ-ын дэд сайд Ч.Жаргалсайхан Ховд аймагт ажиллах үеэрээ “Хүүхэд залуучуудын соёл амралтын хүрээлэн”-д мод тарилаа гэж Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн Ц.Гантулга мэдээллээ. Дэлгэрэнгүй

Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын нээлттэй хаалганы өдөр болж өндөрлөлөө

Монгол Улс, Сүхбаатар аймаг2012 оны 5-р сарын 15.Сүхбаатар аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар 2012 оны 5-р сарын 11-12-нд “Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын нээлттэй хаалганы өдөр”-ийг зохион байгууллаа. Эхний өдөр Сүхбаатарын талбай дээр Ус цаг уур, орчны шинжилгээний алба албаныхаа техник технологийг сурталчилж, Сүхбаатар, Түмэнцогт, Эрдэнэцагаан, Уулбаян, Халзан, Асгат, Баруун-Урт сумд танилцуулгаа хийсэн. Мөн БОАЖГ-ын дэргэдэх Мод үржүүлгийн алба, Ойжуулалт хайлааст ХХК, Сүхбаатар ойжуулалт ХХК, Талын жимс ХХК өөрсдийн тарьж ургуулсан мод, бут, сөөгөөрөө үзэсгэлэн гаргаж оролцсон. Иргэдийн идэвхийг нэмэгдүүлэх зорилгоор “Нээлттэй хаалганы өдөр”-ийн үеэр иргэдийн дунд хонжворт сугалаа явуулж азтанг шалгаруулсан. Мөн ажил хөдөлмөртөө амжилт гаргасан Сүхбаатар сумын БОХУБ н.Баттулгыг Байгаль орчны тэргүүний ажилтан, Түвшинширээ сумын БОХУБ н.Батцогт, БОАЖГ-ын мэргэжилтэн М.Борчулууныг БОАЖЯ-ны жуух, зарим хүнийг аймгийн Засаг даргын баярын бичиг, жуухаар тус тус шагнаж урамшууллаа. “Нээлттэй хаалганы өдөр”-ийн хүрээнд “Жаахан шарга” театрт “Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын төр, төрийн бус, хувийн хэвшлийн байгууллагуудын зөвлөлдөх уулзалт” болсон. Зөвлөлдөх уулзалтад аймгийн Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Энхцэцэг, БОАЖГ-ын дарга Д.Батхүрэл, МХГ-ын байцаагч Б.Хүрэлбаатар, БОНЗ-ийн гишүүн З.Боргил, TNC ТББ, Хүний эрх хөгжил төв, Нэг дэлхий ТББ болон БОАЖГ-ыг мэргэжилтнүүд хариуцсан салбарын талаар мэдээлэл хийлээ. Зөвлөлдөх уулзалтаас шийдвэрийн хуудас гаргаж, дээд шатны байгууллагууддаа явуулахаар болсон. Мөн 5-р сарын 12-ны өдөр буюу “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийг тохиолдуулан аж ахуйн нэгж, байгууллага, иргэд өөрийн эзэмшлийн талбай болон заагдсан талбайд мод бут тарилаа гэж Сүхбаатар аймгийн БОАЖГ-ын мэргэжилтэн П.Ариунболд мэдээллээ. Дэлгэрэнгүй

“Монгол Улсад ирэх жуулчдад хилийн боомтууд дээр виз олгох тухай” асуудлыг хэлэлцэх уулзалтын удирдамж

Монгол Улс, Улаанбаатар хот2012 оны 5-р сарын 14.Үндэслэл, шаардлага: 2010 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс Япон улсын иргэд 30 хоног хүртэл хугацаанд визгүй зорчих болсноор 2011 он гэхэд Япон жуулчдын тоо 30 орчим хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогод Монголд ирэх жуулчдын тоог 2015 он гэхэд 1 сая, 2021 он гэхэд хүн амын тоотой тэнцэхүйц болгохоор тусгасан байдаг. Иймд бид жуулчдын тоог нэмэгдүүлэх тал дээр олон талт арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.Арга хэмжээ: Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас жуулчны улирал эхэлж буй энэ үед МИАТ ХК, Ерөнхий сайдын ажлын албанаас тавьж буй энэ санаачилгыг дэмжиж, жуулчдад хилийн боомтууд дээр виз олгох асуудлыг авч хэлэлцэхээр холбогдох байгууллагуудыг оролцуулан уулзалт зохион байгуулна. Уулзалт 2012 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 11.00 цагт БОАЖЯ-ны “Хаан танхим”-д болно. Уулзалтад хамрагдах байгууллагууд: 1.    Гадаад харилцааны яамны Консулын газар 2.    Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газар 3.    Хил хамгаалах ерөнхий газар 4.    Хууль зүй, дотоод хэргийн яам 5.    Аялал жуулчлалын үндэсний төв 6.    Нийслэлийн аялал жуулчлалын газар 7.    Монголын аялал жуулчлалын холбоо 8.    Үндэсний аялал жуулчлалын байгууллага 9.    МҮХАҮТ-ын дэргэдэх Аялал жуулчлалын зөвлөл 10.    Аялал жуулчлалын сургалт, судалгааны төв 11.    Чингис хаан олон улсын нисэх буудлын захиргаа 12.    МИАТ ХК, бусад олон улсын нислэг үйлддэг компани (Монголиан Айрлайнес, Чингис айрвэйз)-иудын төлөөлөл 13.    Жуулчны томоохон компаниуд Хэлэлцэх асуудал: 1.    Монголд ирэх япон жуулчдын тоо урсгалыг нэмэгдүүлэх ажлын хүрээнд жуулчдад хилийн боомтууд дээрээс виз олгох асуудлыг шийдвэрлэх; 2.    Энэ асуудлыг хариуцан зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг сонгох; 3.    Визийн хөнгөлөлттэй нөхцөл үйлчлэх хүрээг тодорхойлох. Дэлгэрэнгүй

“Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-өөр нийслэлд 90 шахам мянган мод бут тарьжээ

  Монгол Улс, Улаанбаатар хот2012 оны 5-р сарын 14. "Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр"-өөр нийслэлийн хэмжээнд тарьсан модны мэдээ (2012.05.12) Дүүрэг, мод тарьсан байгууллага Оролцсон хүний тоо Тарьсан мод Тарьсан сөөг Бүгд Нэг. ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ 980 613 3613 4226 Хоёр. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 4120 5800 12500 18300 Гурав. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ 2940 2420 520 2940 Дөрөв. СҮХБААТАР ДҮҮРЭГ 2170 6313 6313 Тав. БАЯНГОЛ ДҮҮРЭГ 9625 6816 13920 20736 Зургаа. ХАН УУЛ ДҮҮРЭГ 2059 4025 6172 10197 Долоо. БАГА НУУР ДҮҮРЭГ 3000 10000 10000 Найм. БАГАХАНГАЙ ДҮҮРЭГ 300 200 1000 1200 Ес. НАЛАЙХ ДҮҮРЭГ 2500 7185 700 7885 Үндэсний цэцэрлэгт хүрээлэн 350 630 60 690 Ботаникийн цэцэрлэг 35 1000 3000 4000 НХХАААссоциаци 33 343 376 Нийслэлийн харьяа газрууд 1494 НИЙТ ДҮН 29573 45035 41828 86863     Дэлгэрэнгүй

Салбарын ажил орон нутагт: V сарын II долоо хоногийн онцлох мэдээний хураангуй (2012.05.07-11)

Монгол Улс, Улаанбаатар хот2012 оны 5-р сарын 14.БОАЖЯ-ны орон нутаг дахь салбар нэгжүүд болох аймгуудын БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР, УЛСЫН ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТГИЙН  ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГААД-аас өнгөрсөн долоо хоногт (2012.05.07-11) дараах онцлох ажлуудыг гүйцэтгэв. А. АЙМГУУДЫН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР Архангай аймгийн БОАЖГ: Бүх нийтийн хөдөлмөрийн өдрөөр аймгийн бүх албан байгууллага аж ахуй нэгжүүд идэвхтэн оролцлоо. БОАЖГ нь 64 айлын хашаанд мод тарьж, байгууллагынхаа орчин тойрныг цэвэрлэн, мод зүлгээ услан, байгууллагын ойролцоо орших голын голдиролыг цэвэрлэн 1,5 тн хогыг төвлөрсөн хогын цэгт хаялаа.Баян-Өлгий аймгийн БОАЖГ: Энэ жилийн бүх нийтийн сайн дурын хөдөлмөрийн өдрийг Засгийн газраас зарласан “Өрхийн хөгжлийг дэмжих жил”-ийн ажилтай уялдуулан аймгийн ЗДТГ, ХХҮХ, БОАЖГ хамтран Ховд голын эргийг ойжуулах, Ногооруулах зураг төсөл гарган нийт 249034 м2 талбайг ойжуулах ажил эхлүүлэхээр шийдвэрлэж, энэ жил 4,33 га газрыг хашаалан хамгаалж,  3000ш улиас, бургас, чацаргана мод тарих ажлын нээлт хийж эхлүүлэв. Баянхонгор аймгийн БОАЖГ: Сумдын БОХУБ, байгаль хамгаалагчдын сургалт, семинарыг 2012 оны 5 дугаар сарын 7-8-нд зохион байгууллаа. Сургалтад 18 сумын БОХУБ, 19 сумын байгаль хамгаалагчид, нийт 50 орчим албан хаагчдыг оролцууллаа. Аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Ж.Хүрэлбаатар сургалтыг нээж үг хэллээ. Булган аймгийн БОАЖГ: Булган сумын Засаг даргын захирамжаар 4-6-нд бүх нийтээр хог хаягдал цэвэрлэх ажил зохион байгуулж, 154 байгууллага аж ахуйн нэгж, 6 багийн иргэд оролцон Булган хотыг тойрсон хууль бус 6 хогийн цэг болон эзэнгүй хог хаягдлыг цэвэрлэн 490,8 м3 хогийг цэвэрлэн 1240000 төгрөгийн зардал гарлаа.Говь-Алтай аймгийн БОАЖГ: Уул уурхайн хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүдийн химийн болон тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл, цацраг идэвхт бодисын бүртгэл, ашиглалт, хадгалалт, хамгаалалт, тээвэрлэлт, устгалын ажиллагаа, аюултай хог хаягдлын хадгалалт, тээвэрлэлт, устгалын үйл ажиллагаа, байгаль орчныг хамгаалах тухай багц хуулийн хэрэгжилтэд аймгийн Тагнуулын хэлтэс, Цагдаагийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын хэлтэстэй хамтран хяналт шалгалтыг хийлээ. Шалгалтад 5 уурхай, 2 хайгуулын компани хамрагдсан байна. Дархан-Уул аймгийн БОАЖГ: 2012 оны 5 дугаар сарын 4-ний өдөр Хонгор сумын Зэдэрийн булаг орчимд гарсан ойт хээрийн түймрийг тус газраас 6, ОБГ-аас 13, Хонгор сумын ЗДТГ-ын 2, нутгийн 8 иргэн, нийт 29 хүн шуурхай ажиллаж, холбогдох арга хэмжээ авлаа. Түймрийн улмаас учирсан хохирлыг холбогдох байгууллагуудтай хамтран тогтоохоор ажиллаж байна. Дорноговь аймгийн БОАЖГ: МУИС-ийн Биологи биотехнологийн сургуультай “Дорноговь аймгийн нутагт ургадаг нэн ховор, ховор болон ашиглалтад өртөмтгий ашигт ургамлуудын тархац нөөцийн судалгаа”-ны ажил, Дунар од ХХК-тай “Ан амьтны усан хангамжийг нэмэгдүүлэх суурь судалгаа”-ны ажил Иргэн С.Сониу, С.Ууганбаатар, М.Ганбат нартай “Булгийн эхийг хашиж хамгаалах” ажил гүйцэтгэх гэрээ байгуулан эдгээр ажлыг эхлүүлэв.Дорнод аймгийн БОАЖГ: Дорнод аймагт Монгол Улсын Шадар сайд М.Энхболд 2012 оны 5 сарын 10-нд ирж, Баяндун сумын хээрийн түймэр унтраахаар ажиллаж байгаад амь насаа алдсан гурван албан хаагчийн ар гэрийнхэн, Улаанбаатар хотод эмчлүүлж байгаа 2 албан хаагчийн ар гэрийнхэнтэй уулзав. Мөн аймгийн удирдлагуудтай өргөтгөсөн хурал хийж, цаг үеийн нөхцөл байдалтай танилцан цаашид хийх ажлын талаар үүрэг даалгавар өгөөд буцлаа. Дундговь аймгийн БОАЖГ: “Бүх нийтээр мод тарих өдөр”-ийг угтаж Өмнөговь аймгийн Монгол-Солонгосын “Ногоон хэрэм” хөтөлбөр, “Их говийн төгөл” ХХК-уудаас 7 нэр төрлийн суулгац, Ховд аймгаас чацарганы суулгац авчирч, мөн өөрийн үржүүлсэн 2 нэр төрлийн суулгац, тасалгааны болон мандлын цэцгийн үрийг сумд болон байгууллага иргэдэд нийлүүлж байна.Завхан аймгийн БОАЖГ: Аймгийн Засаг даргын 2012 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 02 тоот албан даалгавар, 2012 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн бямба гарагийг Засгийн газраас “Өрхийн хөгжлийн төлөө хамтдаа” уриан дор “Бүх нийтийн хөдөлмөрийн өдөр” болгон  зарлаж, бүх нийтийн хог цэвэрлэгээ зохион байгуулсан. Тус өдрөөр 24 сумын хэмжээнд 12530 иргэн 307 га... Дэлгэрэнгүй

Богдхан ууланд "Олимпийн төгөл" байгуулж, 5000 орчим мод суулгалаа

2012 оны 5 дугаар сарын 12. Монгол Улс, Улаанбаатар хот Монгол Улсын Засгийн газрын тэргүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын яамныхан болон “Лондон 2012” олимпийн наадамд оролцох баг тамирчдын төлөөлөл Дархан цаазат Богдхан ууланд мод тарьж, олимпийн нэрэмжит төгөл байгууллаа. Төгөлд энэ өдөр 5000 орчим тарьц суулгаж, хашаалан хамгаалалтад авсан юм. Ногоон хөгжлийг дэмжих чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлж буй зорилтыг олон улсын хэмжээнд хөхиүлэн дэмжих, сурталчлахаар дэлхийн эв нэгдлийн илэрхийлэл болсон олимпийн наадамд манай баг тамирчид “Ногоон хөгжлийн төлөө” уриатайгаар оролцох гэж байгааг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд бүх нийтээр мод тарих энэ өдөр мэдэгдэн, дархан цаазат Богдхан уулын Энхтайвны аманд тамирчдад батламж гардуулсан. Богдхан уул манай улсын хамгийн анхны (1778 он) дархан цаазат уул. Байгаль орчиндоо хүйтэн сэтгэлээр хандвал яаж сүйдэж, нүд хальтрам болдгийг энэ нүцгэрсэн уулын ам нотолж байна. Богдхан уулаа ургамал мод тэгширсэн сайхан болгохын төлөө хамтдаа цуглаад мод тарилаа гэж Ерөнхий сайд хэллээ. Мөн бид өвөг дээдсээсээ онгон дагшин байгаль дэлхий хүлээж авсан. Хойч үеийнхэндээ унаган төрхөөр нь хүлээлгэж өгөх үүрэг хүлээсэн хүмүүс. Энэ үүргээ биелүүлэхийн тулд заавал их томыг амлах хэрэггүй. Байгаль дэлхийдээ хайртай байж, түүнд чин сэтгэлээсээ хандаж, мод тарихад л болох юм гэдгийг Засгийн газрын тэргүүн С.Батболд онцолж байлаа.  Богдхан ууланд Олимпийн төгөл байгуулахад БОАЖЯ, Ойн газар, Богдхан уулын ДЦГ-ын хамгаалалтын захиргааны хамт олон бүрэлдэхүүнээрээ оролцсон. Уулын зам бартаатай, цаг агаар хүйтэн байсан ч түүртэлгүйгээр байгуулсан ойн төгөлд маань ирэх жилүүдэд тамирчид мод тарьж, байгаль эхийг баясгах үйлсийг буухиална гэдэгт итгэлтэй байна. Дэлгэрэнгүй

Засгийн газар, БОАЖЯ, олимпийн шигшээ багийнхан хамтран "Олимпийн төгөл" байгуулна

Бүх нийтээр мод тарих өдрийн хүрээнд маргааш Засгийн газар, БОАЖЯ-ны хамт олон олон нийтийг уриалан мод тарина.   Мод тарих үйл ажиллагааныхаа үеэр Богдхан уулын дархан цаазат газрын Энхтайваны аманд “Олимпийн төгөл" байгуулах юм. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, БОАЖ-ын сайд Д.Цогтбаатар болон “Лондон-2012” олимпийн XXX наадамд эх орноо төлөөлөн оролцох тамирчид хамтран "Олимпийн төгөл" байгуулна.   Лондон хотноо зохиогдох зуны олимпийн ХХХ наадамд Монгол Улсын шигшээ баг “НОГООН ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨ” уриатайгаар оролцохыг уриалж, Монгол Улсын Засгийн газар, БОАЖЯ-наас батламж гардуулна.   "Олимпийн төгөл" байгуулах үйл ажиллагаа 2012.05.12-ны өдрийн 11.00 цагт Богдхан уулын дархан цаазат газрын Энхтайваны аманд болно.   Бүх нийтээр мод тарих өдрөөр иргэн та ч бас заавал мод тариарай.     БОГДХАН УУЛЫН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ЭНХТАЙВАНЫ АМАНД БАЙГУУЛЖ БУЙ “ОЛИМПИЙН ТӨГӨЛ”-Д МОД ТАРИХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ХӨТӨЛБӨР 2012 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 09.30-09.50 БОАЖЯ-нд бүртгэл хийх 10.00-11.00 Богдхан уулын ДЦГ-ын Энхтайваны аманд очих /БОАЖЯ-наас автобус явна/ 11.00-11.10 Нээлтийн үг: Монгол Улсын Засгийн газрын Ерөнхий сайд С.Батболд 11.10-11.20 Нээлтийн үг: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Цогтбаатар 11.20-11.30 Нээлтийн үг: 2012 оны Олимпод оролцох баг тамирчдын төлөөлөл 11.30-11.40 Урлагийн тоглолт 11.40-12.00 Мод тарих аргачлал, заавар /Ойн газрын ажилтан зааварчилгаа өгнө/ 12.00-15.00 Зааварчилгааны дагуу мод тарих 15.00-16.00 БОАЖЯ-нд ирэх   Дэлгэрэнгүй

БОАЖ-ын сайд Д.Цогтбаатарын 100 хоногт гүйцэтгэсэн ажлын товч танилцуулга

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД Д.ЦОГТБААТАРЫН 100 ÕÎÍÎÃÒ Ã¯ÉÖÝÒÃÝÑÝÍ ÀÆËÛÍ ТОВЧ ÒÀНИЛЦУУЛГА Монгол Улс, Улаанбаатар хот2012 оны 5-р сарын 11. Байгаль орчны эрх зүйн орчинг сайжруулах ажлыг үргэлжлүүлэв “Ойн менежментийн улсын ерөнхий төлөвлөгөө”-г Байгаль орчны сайд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын хамтарсан тушаалаар батлан мөрдүүлж, ой хамгаалал, ойжуулалтын зориулалттай машин, тоног төхөөрөмжийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх хуулийг батлуулав. Ногоон эдийн засагжуулах санаачилга гаргав Ногоон эдийн засгийн хөгжлийг дэмжих санхүүгийн механизм бий болгох санаачилга гаргалаа. Санаачилгыг “Эдийн засгийн чуулга уулзалт”-ын үеэр “Хүрэн эдийн засгаас Ногоон эдийн засаг руу” хэлэлцүүлэг дээр дэвшүүлэн танилцуулсан. Энэ санаачилга нь: •    Банк санхүүгийн байгууллагуудыг ногоон хариуцлагад хамруулах •    Байгаль орчны сангуудын "Ногоон консерциум" байгуулах •    Ногоон технологийг урамшуулах ногоон зээлийг бий болгох Тогтвортой хөгжлийн асуудлаарх НҮБ-ын “Рио+20” бага хурлаас гарах баримт бичгийн анхны төслийн (zero draft) хүрээнд “Ногоон эдийн засаг”-ийн асуудлыг хэлэлцүүлэх ажилд “Ногоон эдийн засаг”, Байгаль орчны чиглэлээр Монгол Улсаас баримтлах чиглэл, олон улсын бодлогын баримт бичигт хэлэлцүүлэх саналыг Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа төлөөлөгчийн газарт хүргүүлж, олон улсын шинжээчдийн хурлаар хэлэлцүүлэн Олон улсын Ногоон эдийн засгийн үзэл баримтлалын баримт бичигт тусгууллаа. Гэр хорооллын өрхийн усан хангамжийг нэмэгдүүлэх шийдэл боловсруулав Мянганы хөгжлийн зорилтод суурил Үндэсний хөгжлийн цогц бодлогын хүрээнд гэр хороололд амьдарч буй иргэдийн усны хангамжийг нэмэгдүүлэх, усны үйлчилгээний хөлсийг орлогын түвшинтэй нь уялдуулан хямдруулах, хөнгөлөх тухай асуудлыг судлан үзээд Засгийн газарт асуудал боловсруулж оруулсан. Байгаль хамгаалах сарын ажлыг Туул голд хандуулж, “Хатан Туул” дэд хөтөлбөрийг боловсруулж дуусгав Дэлхийн ойн өдөр, Дэлхийн усны өдөр, Дэлхийн цаг уурын өдөр зэрэг тэмдэглэлт өдрүүдийг тохиолдуулан Байгаль хамгаалах хаврын 3 сарын аяны хугацаанд Туул голыг хамгаалах, хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх, агаар, ус, хөрсний бохирдлыг бууруулах талаар тодорхой арга хэмжээнүүд хэрэгжүүлж байна. Туул голын усны бохирдлыг багасгах, нөөцийг нэмэгдүүлэх, голын орчны эргийн ариун цэврийн хамгаалалтыг сайжруулах зорилгоор “Хатан туул” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөний хамт боловсруулж, Сайдын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлсэн. Одоо энэ дэд хөтөлбөрийг Засгийн газарт оруулахаар бэлтгэж байна. Богдхан уулын дархан цаазат газарт шинээр газар ашиглах зөвшөөрөл олгохыг зогсоов “Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлал явуулах  даац, нөөцийн судалгаа” сэдэвт шинжлэх ухаан-технологийн төсөл хэрэгжиж байна. Энэ төслийн эцсийн үр дүн гарч дуустал (2013 оны 1 дүгээр сарын 1 хүртэл)  Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглах зөвшөөрөл олгохыг зогсоож, мэргэжлийн байгуулагаас гаргасан судалгааг үндэслэн газар ашиглуулах зөвшөөрөл олгодог тогтолцооны эхлэл тавилаа. ТХГН-ийн сүлжээг өргөжүүлж, нийт нутгийн 17.1%-ийг хамруулав 1.5 сая га талбай бүхий газар нутгийг улсын тусгай хамгаалалтад нэмж авахаар УИХ-ын тогтоолын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, УИХ-д өргөн барихаар болов. Эдгээр газрыг УТХ-д нэмж авснаар тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээ 26 687325 га буюу нийт нутаг дэвсгэрийн 17.1%-ийг эзлэх болно. “Агаарын бохирдлыг бууруулах, орчны бохирдолтой тэмцэх жил”-ийн ажлын нарийвчилсан төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж байна Энэ ажлын хүрээнд: •    Туул голыг бохирдуулах томоохон үүсвэр болсон арьс ширний үйлдвэрлэл эрхлэгчид цаашид стандартын түвшинд хүртэл хаягдал усаа цэвэрлэхгүй тохиолдолд үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулахыг хориглох хүртэл арга хэмжээ авахыг мэдэгдэн хугацаатай үүрэг өгөв. Үүргийн дагуу арьс ширний үйлдвэрлэл эрхлэгчид техник, технологийн шинэчлэл хийхэд шаардлагатай санхүүгийн тооцоо, судалгаа хийж ирүүлсэн тохиолдолд ногоон зээлд хамруулж өгөхөд дэмжлэг үзүүлэхээ мөн илэрхийлсэн.... Дэлгэрэнгүй

Монгол Улсын Засгийн газрын гишүүдэд хандсан илгээлт

Эх дэлхийн экосистемд гажуудал үүсэж байгааг бид хөгжингүй орнуудын судалгааны үр дүн, өөрийн орны байгаль орчинд сүүлийн 30-аад жилд гарсан өөрчлөлт, тандалт судалгааны үр дүнгээс харж болно. Дэлхийн хүн амын өсөлт, үйлдвэрлэлийн эрчимтэй хөгжил, эрчим хүчний хэрэглээ өссөнөөс үүдэн дэлхийн агаар мандал дахь хүлэмжийн хий асар ихээр нэмэгдсэнээр дулааралт эрчимтэй явагдах болжээ. Уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарлаас үүдсэн Дэлгэрэнгүй

Бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагч нарт хандсан захидал

Хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, нийгэм, эдийн засгийн хөгжлийг байгаль орчны тэнцэлтэй уялдуулах, өнөө болон ирээдүйн үеийнхний ашиг сонирхлын үүднээс байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, жам ёсоороо нөхөн сэргээгдэх боломжийг олгохуйцаар байгальд ээлтэй, нөөцөд хэмнэлттэй арга технологиор бизнесийн үйл ажиллагаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхийг дэлхий дахин нэн тэргүүний зорилгоо болгож байна. Дэлгэрэнгүй

Хүүхэд, залууст хандсан захидал

Монголын байгаль хамгаалах сард Эх дэлхийн иргэн, Монгол залуу хүн танаа Аливаа нийгмийн хөдөлгөгч хүч нь идэвхтэй залуу иргэд байдаг.Тиймийн тулд өдрөөс өдөрт өөрчлөгдөжбуй хүрээлэн буй орчинд дасан зохицох,улмаар уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэх сөрөг нөлөөллийг бууруулахад Залуу хүн таныоролцоо, санаачилга, хуримтлуулж буй боловсрол,мэдлэг, өдөр тутмын амьдралдаа хийж буй эерэг зан үйл тань чухлаас чухалд тооцогдох болно.Ирээдүй та бүхний гарт байна. Дэлгэрэнгүй

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид хандсан захидал

Уур амьсгалын асуудал нь зөвхөнЗасгийн газрын асуудал бус түүний бүх шатны Засаг захиргааны нэгжүүдийн, ялангуяа хүн амын тал хувь нь оршин сууж буй нийслэлийн удирдлагуудын анхаарах асуудал юм.Их хотын иргэдийн аж амьдрал, амьдрах орчны эрүүл, аюулгүй байдлыг хангахад таны оролцоо,шийдвэр нэн чухал тул таныг Уур амьсгалын өөрчлөлтөддасан зохицох, түүний нөлөөллийг бууруулах чиглэлдшинжлэх ухааны онон, мэдээлэлд тулгуурлан дэлхий дахины  шилдэг арга туршлагаас санаа аван олон сайн үйлс бүтээхийг уриалан дуудаж энэхүү захидлыг илгээж байна.   Дэлгэрэнгүй

Аймаг орон нутгийн засаг дарга нарт хандсан захидал

Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох асуудал нь дан ганц Засгийн газрын асуудал бус түүний бүх шатны Засаг захиргааны нэгжүүдийн, ялангуяа орон нутгийнудирдлагуудын өдөр тутмын анхаарах асуудал билээ.Газаргүйгээр, усгүйгээр, агааргүйгээр амьдрал өөрөө байх боломжгүй.Ингэхээр хөгжил, дэвшлийн тухай яриа ч байх аргагүй юм.Төрийн бодлогын үр шимийг түмний хүртээл болгохчинхүү үүрэг орон нутгийн шат шатны засагдарга нарт ноогдож байдаг бөгөөд тухайн орон нутагтааиргэдийн цэвэр, аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган баталгаажуулах бодит боломж, бололцоо гагцхүү та бүхний гарт буй. Дэлгэрэнгүй

Монгол Улсын Их Хурлын гишүүдэд хандсан илгээлт

Монгол Улс ХХI зууны дэлхий нийтийн тогтвортой хөгжлийн түгээмэл үзэл, хандлагад нийцүүлэн байгаль орчин, нийгмийн хөгжлийн тэнцлийг эрэмбэ дараатай хангах замаар эдийн засгаа экологийн баримжаатай, цэвэр ногоон технологийг түлхүү ашиглан хөгжүүлж, байгаль хамгаалах үндсийг бэхжүүлэхэд чиглэсэн урт хугацааны төрийн цэгцтэй бодлого гаргаж хэрэгжүүлэх шаардлагатай байна. Дэлгэрэнгүй

Мэндчилгээ

Аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарын нийт ажиллагсаддаа Дэлхийн аялал жуулчлалын өдрийг тохиолдуулан баярын мэндчилгээ дэвшүүлье. НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын гишүүн орнууд 1980 оноос эхлэн жил бүрийн 9-р сарын 27-нд “Дэлхийн аялал жуулчлалын өдөр”-ийг тэмдэглэх болсон нь өдгөө Монгол Улсад аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарын тэмдэглэлт баяр болжээ. Энэ удаагийн Дэлхийн аялал жуулчлалын өдрийг “Аялал жуулчлал ба биологийн төрөл зүйл” сэдвийн дор дэлхийн улс орнууд тэмдэглэн өнгөрүүлж буй нь олон нийтийн анхаарлыг хүрээлэн буй орчин, тогтвортой аялал жуулчлалын хөгжлийн асуудалд хандуулж буй хэрэг юм. Монгол орны газарзүйн байрлал, байгаль, цаг уурын эрс тэс нөхцөл нь хөгжлийн өндөр хурд, аж үйлдвэрийн өсөлтийг хязгаарлагч хүчин зүйл байсан бол шинэ мянганд аялал жуулчлал хөгжүүлэх боломж, давуу тал болж байна. Түүх, соёлын баялаг өв, онгон төрхөөрөө хадгалагдсан байгаль, түүнтэйгээ зохицсон нүүдэлчин ахуйн өвөрмөц хэв маяг маань... Дэлгэрэнгүй

Багш, сурган хүмүүжүүлэгчдэд хандан илгээх захидал

Монголын байгаль хамгаалах сард Хүн бүр зуу зуун мод тарих, Байгаль дэлхийгээ хамгаалах чин хүслийнх нь уг үндэс нь түүний зүрх сэтгэл, оюун ухаанд нь суулгаж өгсөн экологийн боловсрол хэмээх модны үрээс хамаарна. Амьдралын их далайд гарахад нь А-аас эхлэн заадаг багш таны гарт эрээчиж амжаагүй цагаан цааснаас эхлээд энэ дэлхийн сайн сайхны төлөө тэмүүлэх иргэнийг төлөвшүүлэх эрдмийн түлхүүр атгаастай байдаг билээ. Дэлгэрэнгүй

Иргэний нийгмийн байгууллагуудад хандсан захидал

Монголын байгаль хамгаалах сард Монгол Улс 1992 онд шинэ үндсэн хуулиа баталж Иргэний ардчилсан нийгэм рүү эргэлт буцалтгүй шилжсэн. Иргэнээ дээдэлсэн ардчилсан нийгэмд төр бүхнийг ганцаар зохицуулах бус иргэний төлөөлөл бүхий төрийн бус байгууллагууд, иргэдийн оролцоонд тулгуурлан хүний эрхийг хамгаалах, эх орноо хөгжүүлэх, улмаар эх дэлхий, байгаль орчноо хамгаалахад хамтран ажиллах ёстой. Дэлгэрэнгүй

Монголын бурхан, шашны тэргүүнүүд хийгээд Нийт сүсэгтэн олондоо хандан илгээх захидал

Монголын байгаль хамгаалах сард     Бурхан багш тэрбээр "... өөрөө өөртөө аврал мөн, өөрөө л өөртөө дайсан мөн" хэмээн сургасан нь хүн төрөлхтөнд ухамсартай үйлдлээрээ өөрсдийгөө болон хойч үеэ аврахын ач холбогдлыг сануулсан хэрэг мөн. Хүн төрөлхтний итгэл үнэмшил, хүний ёс зүй, зан үйл, олон нийтийн дундах харилцааны хэм хэмжээ болон дэлхийтэйгээ харилцах харилцаанд шашин шүтлэг нь эерэгээр нөлөөлж ирсэн билээ. Тийм ч учраас дэлхийн улс орнууд Бурханыг дээдлэн шүтэж, нийгмийн хэмжээнд түүний үр нөлөөг хүндэтгэн, үндсэн хуулиараа хүлээн зөвшөөрсөн байдаг. Дэлгэрэнгүй

ХАМГИЙН СҮҮЛД НЭМЭГДСЭН

Бүх нийтээр мод тарих үндэсний өдрөөр хамгийн олон мод тарьсан аймаг Өмнөговь боллоо

Монгол Улс, Өмнөговь аймаг2012 оны 5-р сарын 17.Өмнөговь аймагт “Бүх нийтээр мод тари...

Цаг үеийн мэдээ | 2012/5/17

ДЭЛГЭРЭНГҮЙ

Үүлэнд зориудаар нөлөөлснөөр 17мм хүртэл хур тунадас орлоо

Монгол Улс, Ховд аймаг2012 оны 5-р сарын 15.2012.05.15-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд 17 ...

Цаг үеийн мэдээ | 2012/5/15

ДЭЛГЭРЭНГҮЙ

Ховд аймагт 4520 иргэн мод тарьжээ

Монгол Улс, Ховд аймаг2012 оны 5-р сарын 15.Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр буюу 2012...

Цаг үеийн мэдээ | 2012/5/15

ДЭЛГЭРЭНГҮЙ

Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын нээлттэй хаалганы өдөр болж өндөрлөлөө

Монгол Улс, Сүхбаатар аймаг2012 оны 5-р сарын 15.Сүхбаатар аймгийн Байгаль орчин, аяла...

Цаг үеийн мэдээ | 2012/5/15

ДЭЛГЭРЭНГҮЙ

“Монгол Улсад ирэх жуулчдад хилийн боомтууд дээр виз олгох тухай” асуудлыг хэлэлцэх уулзалтын удирдамж

Монгол Улс, Улаанбаатар хот2012 оны 5-р сарын 14.Үндэслэл, шаардлага: 2010 оны 4 дүгээр са...

Цаг үеийн мэдээ | 2012/5/14

ДЭЛГЭРЭНГҮЙ

More in: Цаг үеийн мэдээ

ХАМГИЙН ИХ УНШСАН

“Усны үнэ цэнэ” өдөрлөгт Ховдын залуус идэвхтэй оролцов

Ховд их сургуулийн байгалийн ухааны сургуулийн химийн тэнхим, Ховд, Буянт голын с...

Цаг үеийн мэдээ | 2011/3/25

ДЭЛГЭРЭНГҮЙ

INVITATION TO STUDY IN THE NETHERLANDS

The Ministry of Nature, Environment and Tourism of Mongolia and the Dutch Government funded “National Geoinformation Centre for Natural Resource Man...

Цаг үеийн мэдээ | 2010/4/1

ДЭЛГЭРЭНГҮЙ

Увс аймаг дахь байгаль хамгаалах нөхөрлөлүүд идэвхтэй ажиллаж байна

Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргаан...

Цаг үеийн мэдээ | 2011/4/1

ДЭЛГЭРЭНГҮЙ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээлт

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИЛГЭЭЛТ - Байгаль орчны ажилтны улсын зөвлөгөөнд оро...

Цаг үеийн мэдээ | 2012/1/15

ДЭЛГЭРЭНГҮЙ

Ойн хөнөөлт шавьж, өвчинтөй тэмцэх ажлын төлөвлөгөө тулгамдаж буй асуудлууд, шийдвэрлэх арга замууд

2010 оны 1 дүгээр сарын 19-ны өдөр БОАЖЯ-нд Экологийн цэвэр технологи, шинжлэх ухааны...

Цаг үеийн мэдээ | 2010/1/22

ДЭЛГЭРЭНГҮЙ

More in: Цаг үеийн мэдээ

Your are currently browsing this site with Internet Explorer 6 (IE6).

Your current web browser must be updated to version 7 of Internet Explorer (IE7) to take advantage of all of template's capabilities.

Why should I upgrade to Internet Explorer 7? Microsoft has redesigned Internet Explorer from the ground up, with better security, new capabilities, and a whole new interface. Many changes resulted from the feedback of millions of users who tested prerelease versions of the new browser. The most compelling reason to upgrade is the improved security. The Internet of today is not the Internet of five years ago. There are dangers that simply didn't exist back in 2001, when Internet Explorer 6 was released to the world. Internet Explorer 7 makes surfing the web fundamentally safer by offering greater protection against viruses, spyware, and other online risks.

Get free downloads for Internet Explorer 7, including recommended updates as they become available. To download Internet Explorer 7 in the language of your choice, please visit the Internet Explorer 7 worldwide page.