Химийн хорт болон аюултай бодисын бодлого зохицуулалтын асуудал эрхэлсэн Үндэсний зөвлөл

Химийн хорт болон аюултай бодисын  бодлого, зохицуулалтын асуудлаар мэргэжлийн санал, дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий Химийн хорт болон аюултай бодисын бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүн, дүрмийг Засгийн газрын 2006 оны 314-р тогтоолоор, Үндэсний зөвлөлийн шинжээчдийн багийн бүрэлдэхүүнийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2009 оны 10 дугаар сарын 12-ны  285 дугаар тушаалаар  тус тус байгуулан үйл ажиллагаагаа явуулж байна. Аймаг, нийслэлд салбар зөвлөлүүд тухайн орон нутгийн Засаг даргын захирамжаар байгуулагдан ажиллаж байна.

Үндэсний зөвлөлийн өдөр тутмын үйл ажиллагааг Засгийн газрын 2008 оны 3 дугаар сарын 19-ны өдрийн 98 дугаар тогтоолоор байгуулагдсан Ажлын алба эрхлэн явуулж байна.

Салбар зөвлөл

Засгийн газрын 2006 оны 314 дүгээр
тогтоолын 1 дүгээр хавсралт

ХИМИЙН ХОРТ БОЛОН АЮУЛТАЙ БОДИСЫН БОДЛОГО,ЗОХИЦУУЛАЛТЫН АСУУДЛААР МЭРГЭЖЛИЙН САНАЛ, ДҮГНЭЛТ ГАРГАХ ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН

Дарга

-Байгаль орчны сайд 

Гишүүд:

-Үйлдвэр, худалдааны сайд; 


-Эрүүл мэндийн сайд; 


-Хүнс, хөдөө аж ахуйн сайд; 


-Онцгой байдлын асуудал эрхэлсэн Монгол Улсын сайд; 


-Барилга, хот байгуулалтын дэд сайд; 


-Батлан хамгаалахын дэд сайд; 


-Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайд; 


-Зам, тээвэр, аялал жуулчлалын дэд сайд; 


-Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд; 


-Сангийн дэд сайд; 


-Түлш, эрчим хүчний дэд сайд; 


-Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч; 


-Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга; 


-Улсын гаалийн ерөнхий газрын дарга; 


-Улсын мэргэжлийн хяналтын газрын дарга; 


-Цагдаагийн ерөнхий газрын дарга; 


-Тагнуулын ерөнхий газрын дарга; 


-Стандартчилал, хэмжил зүйн төвийн дарга;   


-Байгаль орчны яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын дарга; 


 -Шинжлэх ухааны академийн Хими, хими  технологийн хүрээлэнгийн захирал; 
-Монгол улсын их сургуулийн Химийн факультетийн декан;           


-Химичдийн нийгэмлэгийн тэргүүн  /тохиролцсоноор/. 

Нарийн бичгийн  дарга

-Орон тооны.


Засгийн газрын 2006 оны 314 дүгээр
тогтоолын 2 дугаар хавсралт

Дүрэм
санал асуулга

Манай сайтын хаягийг хаанаас авсан бэ?

Интернэт
Сонин хэвлэл
Танилаасаа
Телевиз, радио

   
имэйл мэдээ

Та манай сайтын шинэчлэлийн талаарх мэдээллийг цаг алдалгүй авч байхын хүсвэл имэйл хаягаа бүртгүүлнэ үү.