Монгол улсын хууль, журмууд, нэгдэн орсон гэрээ конвенцууд
Монгол улсын Их Хурлын 1996 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн хуралдаанаар Швейцар Улсын Базель хотноо 1989 оны 3 дугаар сард гарын үсэг зурсан "Аюултай хог хаягдлыг хил дамжуулан тээвэрлэх, зайлуулахад хяналт тавих тухай Базе
лийн конвенц"-ийг соёрхон батласан байна.
Конвенцийг соёрхон баталсанаас хойш Монгол улсын Их Хурал, Засгийн газраас Аюултай хог хаягдлын импорт, хил дамжуулан тээвэрлэлтийг хориглох, экспортлох тухай хууль болон бусад конвенцоор хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх зорилгоор хууль тогтоомж, эрх зүйн актуудыг боловсруулан мөрдөж ажиллаж байна.

Монгол улс 1998 оны есдүгээр сарын 11-нд Роттердамын конвенцид гарын үсэг зурж, 2000 оны аравдугаар сарын 13-нд Улсын их хурлаар соёрхон баталсан. 2001 оны гуравдугаар сарын 8-ны өдөр Роттердамын конвенцид тал болон нэгдэн орсон ба хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагуудаар МУ-ын Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам ажилладаг. Тус конвенцтой холбогдуулан БОАЖ-ын сайд, ХХААХҮ-ийн сайд, ЭМ-ийн сайдын хамтарсан журмаар Монгол улсад ашиглаж болох пестицидийн хэмжээ, нэр төрлийг зохицуулж өгдөг.
Удаан задардаг органик бохирдуулагч нь хорт чанартай, удаан задардаг, био хуримтлал үүсгэх шинжтэй бөгөөд агаар, ус болон нүүдлийн амьтны төрөл зүйлээр дамжин олон улсын хил дамнан үүссэн газраасаа хол тархаж, хуурай газрын болон усны экосистемд хуримтлагдаж байдаг, эрүүл мэндэд учрах сөрөг үр дагавар нь голдуу хөгжиж буй орнуудын хувьд, ялангуяа эмэгтэйчүүдэд, тэднээр уламжлан хойч үед нөлөөлж болох, ялангуяа Умард туйлын экосистем, уугуул хүн ам нь удаан задардаг органик бохирдуулагчийн био-хуримтлалд өртөн эрсдэх, аюулд орох, уламжлалт хоол хүнс нь бохирдох нийтийн эрүүл мэндийн асуудал болж болзошгүй бөгөөд дэлхий нийтээр арга хэмжээ авах шаардлагатай болсон.
"Химийн хортой болон аюултай бодисын тухай хууль" Монгол улсын Их хурлаар 2006 оны 5 сарын 24-ны өдөр батлагдсан.
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
Химийн хорт болон аюултай бодисыг улсын хилээр нэвтрүүлэх боомтын жагсаалт батлах тухай
(тогтоолууд нэмэх) Боомт, хориглосон хязгаарласан, ҮЗ-ийн дүрэм бүрэлдэхүүн батлах
Журам, ангилал, жагсаалт, аргачлал
Химийн хорт болон аюултай бодис хадгалах, тээвэрлэх, ашиглах, устгах журам
Химийн хорт ба аюултай бодисын эрсдлийн үнэлгээ хийх журам
Химийн хорт болон аюултай бодисын ангилал
Химийн хорт болон аюултай бодисын ангилалыг ашиглах аргачлал
Химийн хорт болон аюултай бодисын ангилалын жагсаалт