
Химийн хорт болон аюултай бодисын цахим зөвшөөрлийн системийн үйл ажиллагааг нээх ёслолын тууз хайчлах үйл ажиллагаа 2010 оны 7 дугаар сарын 7-ны өдөр Мэдээлэл тооцооллын төвийн Серверийн өрөөнд боллоо.
Уг систем нь БНСУ-ын Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих агентлагаас (NIPA) санхүүжүүлэн КТНЕТ компани гүйцэтгэгчээр ажилласан юм.
Энэхүү системийг аж ахуйн нэгжүүд ашигласнаар алсын зайнаас элдэв цаасгүйгээр хурдан шуурхай зөвшөөрөл авах нөхцөл бүрдэхээс гадна төрийн байгууллагуудын мэдээлэл солилцоо шинэ түвшинд гарч, химийн бодисын импорт, хэрэглээнд тавигдах хяналт сайжирна. Энэ хэрээр ч төрийн үйлчилгээ иргэдэд ойртон, хөнгөн шуурхай болж, хүнд суртал багасах бөгөөд Монгол Улсын Засгийн газраас 2010 оныг “Бизнесийн орны шинэчлэлийн жил” болгон зарлаж, “Төрийн үйлчилгээний хүнд суртлыг арилгаж, нэг цонхны үйлчилгээг хэвшүүлэх” зорилтыг хэрэгжүүлэхэд тус яамнаас хийж байгаа бодит ажлын нэг болж байгаа юм.
Системийг нээх ёслолын үйл ажиллагаанд Үндэсний зөвлөлийн дарга, Байгаль орчны сайд Л.Гансүх, Гаалийн ерөнхий газрын дарга Д.Цэвээнжав болон БНСУ-ын Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих агентлагийн Бизнесийн хамтын ажиллагааны газрын дарга Шин Жэ Шиг, КТНЕТ компанийн ерөнхийлөгч Юн Сү Юүн болон төрийн байгууллагуудын төлөөлөл оролцлоо.
Цахим зөвшөөрлийн системд http://www.chemlicense.mn цахим хаягаар нэвтрэн орох ба Аж ахуйн нэгжүүдэд зориулсан ашиглах гарын авлагыг тун удахгүй бэлтгэн гаргах болно
Химийн хорт болон аюултай бодисын бодлого зохицуулалтын асуудал эрхэлсэн Үндэсний зөвлөлийн ажлын албанаас Монгол улсад химийн хорт болон аюултай бодисын талаар баримтлаж буй бодлого, хүчин төгөлдөр хэрэгжиж буй хууль, журам болон бусад шаардлагатай мэдээллүүдийг агуулсан "Химийн хорт болон аюултай бодис" гарын авлага номыг эрхлэн гаргах гэж байна. Уг номны цахим хувилбарыг доорх холбоосоор татаж авна уу.
Химийн хорт болон аюултай бодис 2010 - энд дар
.
БОАЖЯ, Дэлхийн банкны хамтран зохион байгуулж буй Эрсдлийн үнэлгээний сургалт, семинар 2010 оны 2 сарын 1,2,3-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдлаа.
Тус сургалт семинараар Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний явцад Эрсдлийн үнэлгээ хэрхэн хийх талаар аргачилсан заавар өглөө.
Тус сургалтад ашиглагдсан сургалтын материалуудыг дараах холбоосуудаар татан авна уу.
Санал хүсэлтээ манай цахим хуудасны Харилцах хаяг булангаар хандаж илгээнэ үү.
.
УЗОБ нь байгаль дээр удаан хугацааны туршид задрахгүйгээр оршиж, хол газар зөөгдөх чадвартай, хүн амьтны эд эсэд хуримтлагдаж, тэжээлийн хэлхээнд био-соронзон байдлаар татагдан хуримтлагдаж, хүний эрүүл мэнд, байгаль орчинд хүчтэй хор хөнөөл учруулах шинж чанартай.
УЗОБ-ийн хордлого нь хорт хавдар, гаж төрөлт үүсэх гол шалтгаан болох ба дархлааны болон нөхөн үржихүй, мэдрэлийн системд ноцтой гэмтэл учруулна.
Химийн бодис нь бидний өдөр тутмын амьдралд чухал хэрэгцээтэй боловч химийн бодисын бохирдол нь хүний эрүүл мэнд, тэр тусмаа хүүхдийн өсөлт бойжилтод ихээхэн хэмжээний сөрөг нөлөөлөл үзүүлдэг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар жилд 35000-аас илүү тооны 15-аас доош насны хүүхдүүд ямар нэгэн байдлаар химийн хорт бодисын нөлөөгөөр амь насаа алддаг ба түүнээс хэд дахин олон хүүхдүүд химийн бодисын хурц болон архаг хордолтод өртөн, зовж шаналж байдаг гэсэн судалгааны баримт байдаг.